images

Монголын гадаад худалдааны эргэлт 22.7 тэрбум доллар болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-12


   Монголын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 22.7 тэрбум доллар болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 13.75 хувиар өслөө. Харин гадаад худалдааны тэнцэл 3.6 тэрбум доллар буюу импортоосоо экспорт давсан дүнтэй гарав. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой юм. Одоогийн байдлаар Монголын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн экспортын 90.9, импортын 39.9 хувийг Хятадтай хийсэн худалдаа эзэлж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.