Монгол, Азербайжаны ерөнхийлөгч анх удаа уулзав
Чихэнд чимэгтэй
2024-11-12
Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй COP29 чуулганд оролцож байгаа ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзлаа. И.Алиев уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтад оролцох урилгыг хүлээн авсан Монгол улсын ерөнхийлөгчид талархал илэрхийлээд тэд анх удаа ийн уулзаж байгааг онцолсон байна. Улмаар хоёр улсын харилцааг ирээдүйд бүхий л түвшинд хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэжээ. Харин манай талаас И.Алиевийг Монголд айлчлахыг урьж, COP29 чуулганыг зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Сонирхуулахад, олон улсын арга хэмжээнд оролцох зорилготой боловч Монгол улсын төрийн тэргүүн албан ёсоор анх удаа Азербайжанд айлчилж байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.