images

Өсвөрийн хөлбөмбөгчид энэ сарын 20-нд Японыг зорино

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-12


   Манай улсаас өсвөрийн гурван хөлбөмбөгчин энэ сарын 20-нд Япон улсыг зорин Бразилын алдарт хөлбөмбөгчин Зикогийн нэрэмжит тэмцээнд оролцох гэж байна. Монголын "Career number" төслийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатарт уригдан ирсэн Азийн футзалын од Мориока Каорү 60 хүүхдийн дунд таван удаагийн хөлбөмбөгийн сургалт, сонгон шалгаруулалт явуулан шилдэг гурван хүүхдийг Япон улсад болох хөлбөмбөгийн тэмцээнд оролцуулахаар болсон юм. Монгол улсад анх 2011 онд “Italia Soccer Camp” хөл бөмбөгийн сургалтыг зохион байгуулж, таван хүүхэд шалгаруулж Италийн хөлбөмбөгийн баярт оролцуулсан бөгөөд өдгөө тэдний нэг Г.Ганбаяр Европын лигт амжилттай тоглож байгаа билээ. "Career number" төслийн хүрээнд дараагийн удаад орон нутгаас өсвөрийн шилдэг хөлбөмбөгчдийг сонгон шалгаруулж, сургалт хийхээр болсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.