images

Өвөрхангай аймагт ерөөлч, магтаалчдын уралдаан болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-12


   Өвөрхангай аймагт ерөөлч, магтаалчдын анхдугаар уралдаан энэ сарын 27-ны өдөр болохоор товлогдлоо. Тус аймгийн Соёл урлагийн газраас уралдааныг 8-12 нас, 13-17 нас, 18-39 нас, 40-өөс дээс насны ангиллаар зохион байгуулахаар болжээ. Ерөөл, магтаал нь үндэсний соёлын биет бус өвийн нэг, эх хэл, аман уламжлалт өвийн томоохон бүрэлдэхүүн билээ. Өвөрхангай аймагт энэ өвийг уламжилж байгаа хэд хэдэн шилдэг ерөөлч, магтаалч байдаг гэнэ. Тухайлбал, Хайрхандулаан сумын харьяат Д.Эрдэнэбат, Гучин-Ус сумын харьяат, аймгийн шилдэг өвлөн уламжлагч В.Пансан, Богд сумын харьяат, улсын аварга малчин А.Лундаажанцан нар ажээ. Аймгийн анхдугаар уралдааныг хоёр жилийн өмнөөс төлөвлөж, сургагч багш Г.Өнөболд Арвайхээр сумын тавдугаар сургуультай хамтран ерөөлч, магтаалчийн сургалт явуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.