Узбекистан улс Дундговиос хонь авч үржүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-12
Узбекистан улсын мал эмнэлэг, мал аж ахуйн үндэсний хорооны Мал эмнэлгийн хилийн хорио цээр, тээврийн хяналтын газар, Навои мужийн Канимэх дүүргийн төлөөлөгчид энэ сарын 8-ны өдөр Дундговь аймагт айлчиллаа. Тэд аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай уулзаж, Дундговь аймгаас хонь худалдан авч үржүүлэх асуудлаар санал солилцсон байна. Мөн малчин айлуудаар орж бэлчээрийн нөхцөл байдал, худаг, усалгаа, мал аж ахуй эрхлэлттэй танилцжээ. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сард Узбекистан улсад айлчлахдаа, хоёр улс байгаль, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй учир хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах хэлэлцээр хийсэн юм. Сонирхуулахад, манай улс өнгөрсөн онд 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг Узбекистанд экспортолж, 5.4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, бусад жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
л
Манай улс эдний улсаас төрөл бүрийн жимсний үр авч үржүүлж ургуулаасай
2024-11-12
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.