images

Төрийн ордон руу явдаг нийтийн тээврийн чиглэлийг зогсоолоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-08


   “20 минутын хот" үндэсний хорооны өнгөрсөн есдүгээр сарын 2-ны хуралдаанаар УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан, алба хаагчдыг автобусаар зорчуулахаар шийдвэрлэсэн билээ. Улмаар Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй хүнд үйлчлэх АТ:1 “Засгийн газрын ордон-Гэрэлт хотхон-Зайсан”, АТ:2 “Засгийн газрын ордон-Ривер гарден-Хан хилсс”, АТ:3 “Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол" чиглэлд автобус явахаар болсон боловч уг шийдвэр төдийлөн хэрэгжилгүй байсаар хоёр сарын дараа цуцлагдлаа. Албаныхны тайлбарлаж буйгаар, өвлийн улиралд үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн энэ шийдвэрийг өнөөдрөөс цуцлахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар уг шийдвэрийг анх танилцуулахдаа “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлс олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож Нийслэлийн нийтийн тээврийн газарт шилжүүлнэ. Ингэснээр тэдгээр хүмүүсийг ажилчдын автобусаар хүргэж өгнө, авна. УИХ-ын гишүүд ч мөн түгжрэлийг бууруулах ажилд нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна” гэж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.