Холимог тулааны ДАШТ-ээс монголчууд анхны медалиа авлаа
Чихэнд чимэгтэй
2024-11-08
2024 оны Холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн анхны медалийг Б.Алтанчимэг хүртлээ. Тэрбээр өчигдөр эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Покиза Баксриеватай тулалдаж ялснаар өнөөдөр Словак улсын тамирчин Эва Эрделиоватай мөнгөн медалийн төлөө тулалдах болсон байна. Тэрбээр энэ төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байгаа юм. Б.Алтанчимэг 2024 оны УАШТ-д түрүүлснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах эрхтэй болжээ. Мөн одоогоос нэг сарын өмнө Филиппиний Манила хотод болсон олон улсын тэмцээнд шагналт тавдугаар байранд шалгарсан билээ. Тэрбээр Монголын “One Team” клуб, “Их Засаг” их сургуулийн тамирчин юм. Ташкент хотод энэ сарын 5-10-ны өдрүүдэд явагдаж буй ДАШТ-д 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.