images

18.3 тэрбумын соёлын эрхийн бичгээр юу авч болох вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-07


   Соёл, спорт, залуучуудын яамнаас 18.3 тэрбум төгрөгийн эрхийн бичиг тараах арга хэмжээний зардлыг энэ сарын эхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр ирэх оны улсын төсөвт тусгахаар болсон билээ. Энэ нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж, уг төсвийн зардлыг буцаах ёстой гэсэн байр суурийг сошиал орчинд олноор илэрхийлж байна. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин өчигдөр уг эрхийн бичгээр авч болох арга хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг Фэйсбүүк хуудсаараа дамжуулан танилцууллаа. Ингэхдээ жилд нэг хүүхдэд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг олгох бөгөөд үүгээр нийт 127 урлаг, хөгжим, гар урлал, спортын бүхий л төрлийн дугуйлан секц, соёл урлагийн арга хэмжээ, сэтгэл заслын семинарууд, онлайн платформын үйлчилгээнээс сонгож авах юм байна. Дэлгэрэнгүй жагсаалттай танилцах бол ">энд дарна уу.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.