Дундговь аймаг нисэх буудалдаа 51 онгоц хүлээн авчээ
Чихэнд чимэгтэй
2024-11-06
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх онгоцны буудал энэ онд 51 онгоц хүлээж авчээ. Мөн аймгийнхаа нислэгийн агаарын зайд нислэг үйлдсэн 411 агаарын хөлөгт нөөц аэродромоор бэлэн байдалд ажиллажээ. "Мандалговь" онгоцны буудал нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бага оврын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд орон нутгийн нөөц аэродром буюу агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгахад зориулж тусгайлан тоноглосон газар учир байнгын бэлэн байдалд байдаг аж. Мөн Монгол улсад олон улсын навигацын үйлчилгээ үзүүлдэг 10 төхөөрөмжийн нэг нь тус нисэх буудалд бий. Нисэх буудлынхан энэ онд оффисын барилгын гадна фасадыг засварлаж, байгууламжуудын гэрлэн хаягийг шинэчилсэн бөгөөд зүүн бүсийн аймгуудын нисэх буудлын хөгжлийн форум энэ өдрүүдэд Мандалговьд болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.