images

МУИС-ийн оюутнуудын бүтээлийг зах зээлд гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-06


   МУИС-ийн оюутнуудын 2022 онд бүтээсэн нарны зайн системийн илүүдэл энергийг дулаан хангамжид ашиглах удирдлагын төхөөрөмжийг зах зээлд гаргахаар болжээ. Өнөөдөр тус сургуультай “Чин ганц” компани лицензийн гэрээ байгуулж, төхөөрөмжийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэн зах зээлд гаргах, улмаар орлогын тодорхой хувийг МУИС-д оруулахаар тохиролцсон байна. Тус төхөөрөмжийн загварыг МУИС-ийн Инженер технологийн сургуулийн дэд профессор Э.Пүрэвдалайгаар ахлуулсан оюутнууд лабораторийн туршилтаар  бүтээж, "Багш, оюутны стартап” хөтөлбөрийн тэргүүн байранд шалгаран 2024 онд Оюуны өмчийн газарт бүртгүүлж байжээ. Энэ загварыг нийт зургаан сарын турш бүтээсэн нь гарааны бизнесийн хөтөлбөрт хамрагдсан найман багийн 55 багш, оюутны бүтээлээс шалгаран төсөлдөө 12 сая төгрөгийн тэтгэлэг авсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.