ХААИС Хятадын талтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-11-06
Монголын Хөдөө аж ахуйн их сургууль Хятадын Ляонин мужийн Хөдөө аж ахуйн мэргэжил техникийн коллеж, "Нэг бүс нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академи, “Хэфэн” групптэй хамтран Хятад, Монголын мал аж ахуйн лаборатори байгуулахаар боллоо. Мөн цаашид мал эмнэлэг, агрономи, хүнс судлал, эмзүй, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэж лабораторийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар ярьсан байна. Түүнчлэн Монголд болж буй Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Өвөр Монголын хэвлэлийн нийгэмлэгийн Ардын хэвлэлийн хороо тус сургуульд Хятадын ном уншлагын танхим нээлээ. ХААИС-ийн номын санд тус хорооноос хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, мал маллах, үржүүлэх, монгол эм, эмнэлгийн талаар хятад, монгол хэлээр бичсэн 802 ном бэлэглэсэн байна. Өвөр Монголын хэвлэлийн нийгэмлэгээс Монгол улсад жил бүр нэг ном уншлагын танхим байгуулж, түүнийгээ тогтмол 100 номоор өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ХААИС дахь уншлагын танхим тэдний байгуулсан зургаа дахь танхим болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.