Монгол, Киргиз улс оюутнуудаа харилцан тэтгэлэгтэй сургана
Чихэнд чимэгтэй
2024-11-06
Монгол, Киргиз улсын хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газраас оюутнуудаа их дээд сургуульд сургахад тэтгэлэг олгохоор болсон билээ. Ингэхдээ Киргизийн хоёр оюутан МУИС-ийн монгол хэлний бэлтгэлд хамрагдах, үргэлжлүүлэн төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Харин Монголын талаас хоёр оюутнаа ирэх жилээс Киргиз улсад илгээж, техник, хөдөө аж ахуй, нисэхийн чиглэлээр суралцуулах хүсэлт тавьсан байна. Киргиз улс нь өнгөрсөн онд Монгол улсад Элчин сайдын яамаа нээж, элчин сайдаар Айбек Артыкбай томилогдсон юм. Тэрбээр өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, уг асуудлаар санал солилцсон бөгөөд энэ үеэрээ хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд Киргизийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлт илэрхийлснийг Боловсролын сайд П.Наранбаяр дэмжиж, хамтран ажиллахаа хэлсэн байна. Сонирхуулахад, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа өнөөгийн Киргизийн Зэвсэгт хүчний цэргийн дээд сургуульд нисэх онгоцны радио электрон төхөөрөмжийн механикч мэргэжил эзэмшжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.