images

Хубилай хаан Японд довтолсны 750 жилийн ойг тэмдэглэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-06


   Хубилай хааны байгуулсан Их Юань улсын цэрэг Япон улс руу довтолсны 750 жилийн ойг тохиолдуулан Монгол улсаас Японд суугаа Элчин сайдын яам, Кюүшү муж дахь Өргөмжит консулын газраас цуврал арга хэмжээ зохион байгууллаа. Тэд өнгөрөгч ням гарагт Фүкүока хотын Ниши тойргийн Иимори сүмд морьт харваачдын үзүүлэн тоглолт зохион байгуулсныг 1200 хүн үзсэн байна. Уг арга хэмжээнээс хоёр долоо хоногийн өмнө Элчин сайд Б.Баярсайхан Цүшима аралд очиж Монголын довтолгоонд хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Харин Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж, дэд хамба С.Гантөмөр нар Фүкүока хотын Буддын шашны Нанзоин, Райзан-сэнножи хийд, Шинто шашины Момижи-Хачимангү хийдийн лам нартай хамтран Их Юань гүрнээс Японд довтлох үед тулаанд амь үрэгдсэн хоёр орны цэрэг, энгийн иргэдийн дурсгалд зориулж энх тайвны төлөө мөргөл үйлдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.