images

1977 онд зохиосон монгол, казах хэлний толийг дахин хэвлэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-05


   Социализмын үед Шинжлэх ухааны академийн харьяа Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан Бухатын Базылханы монгол, казах хэлний толь шинэчлэгдэн гарлаа. Түүний 1977 онд туурвисан "Казах-монгол толь", 1984 оны "Монгол-казах толь" бичгийг хүү Б.Напил нь тайлбар нэмэн баяжуулж, Ц.Сэнгэдовдон, Ц.Өнөрбаяр нар редактораар ажиллажээ. Ингэхдээ 20 мянган үг нэмэн нийт 60 мянган үгтэйгээр гаргасан байна. Толь бичгийг үндэстний цөөнхийн хэл соёлыг хамгаалах, хөгжүүлэх хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжжээ. Тольд уран бичээч, монгол каллиграфийн мастер Д.Баттөмөрийн “Атилла” тигийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр авч хэрэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.