МИАТ Өмнөд Солонгосын хоёр хот руу 20 хувийн хямдралтай ниснэ
Чихэнд чимэгтэй
2024-11-05
Монголын агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар хотоос Сөүл чиглэлийн бүх нислэгийн тийзэндээ 20 хувийн хямдрал зарлалаа. Энэ нь зөвхөн энгийн ангиллын зорчигчдод хамаарах бөгөөд 12 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр хоёр талын нислэгийн эхлэх үнэ нэг сая 15 мянган төгрөг болж байна. Тус чиглэлд мөн 1+1 тээшний урамшуулал зарласан байгаа ажээ. Түүнчлэн дээрх хугацаанд Бусан чиглэлийн тийзэндээ 20 хувийн хямдрал зарлаж, эхлэх үнэ 475 мянган төгрөг болсон байна. МИАТ компани энэ өвөл Франкфурт, Истанбул, Бээжин, Токио, Сөүл, Бусан, Хонгконг, Бангкок, Пукет, Хо Ши Мин руу шууд нислэг хийхээр төлөвлөсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.