images

Боловсролын яаманд 45 хоногийн багш бэлтгэх байгууллагыг бүртгэж эхэлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-05


    Мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд багшлах эрхийн сургалт зохион байгуулах газруудыг Боловсролын яаманд бүртгэж эхэллээ. Ингэхдээ магадлан итгэмжлэгдсэн, сургалтын хөтөлбөрөө чадамжинд суурилсан арга зүйгээр боловсруулсан болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дүгнэлт гаргасан, сургагч багш нар 10-аас доошгүй жил салбартааа ажилласан байх шаардлагатай юм. Боловсролын сайд П.Наранбаяр багшийн орон тооны дутагдлыг түр хугацаанд нөхөх зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сарын 2-ны өдөр, бакалаврын зэрэгтэй, 2.7-оос дээш голч дүнтэй бол 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох журмыг баталж, олон нийтэд танилцуулсан билээ. Улмаар багшлах сонирхолтой хүмүүс аль сургуульд, хэнд хандах, сургалтын төлбөр ямар байхыг судлах ажлын хэсэг гаргасан юм. Математик болон байгалийн шинжлэх ухаан (хими, биологи, физик) анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр их дээд сургуульд суралцсан болон суралцаж байгаа бүх хүн энэ журамд хамаарна. Багш нар 45 хоногийн хугацаанд танхимаар нийт 20-25 кредит хичээл судална. Сургалтад хамрагдах болон багшлах эрхийн гэрчилгээний төлбөрийг иргэн өөрөө хариуцах ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.