Монгол улс нэг литр хийн түлшний үнээр дэлхийд 121 дүгээрт орлоо
Чихэнд чимэгтэй
2024-11-05
“Global Petrol Prices” портал сайт дэлхийн улс орнууд дахь автомашины хийн түлшний үнийн судалгааг гаргажээ. Тус судалгаагаар дэлхий дахинд нэг литр хийн түлш дунджаар 1.26 доллар байгаа аж. Зүй тогтлоор бол том эдийн засагтай оронд хий үнэтэй, ядуу оронд хямд байдаг боловч АНУ-д хямд байдаг онцлогтой гэнэ. Одоогийн байдлаар автомашины хамгийн хямд хийн түлштэй арван орны тоонд Иран, Ливи, Венесуэл, Ангол, Египет, Кувейт, Малайз, Казахстан, Туркменистан орж байна. Харин Монгол улсад нэг литр хийн түлш дэлхийн дунджаас өндөр буюу 1.486 доллар (3910 төгрөг) байгаа тул 180-аад орноос 121 дүгээрт жагслаа. Сонирхолтой нь, Иранд автомашины хийн түлш 0.029 буюу монгол мөнгөөр 75 төгрөг байгаа бол үнээрээ тэргүүлж буй Хонконгод 3.312 доллар буюу 8716 төгрөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.