images

“Huawei” компани “Mate 70” гар утсаа энэ сард танилцуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-05


   Хятадын “Huawei” компани энэ сард “Mate 70” ухаалаг гар утасны загвараа албан ёсоор танилцуулна. Энэ талаар тус компанийн Хэрэглэгчийн бизнес группын ерөнхийлөгч Ричард Юу Чэньдон “Weibo” дахь хаягтаа өчигдөр “Түүхэн дэх хамгийн хүчирхэг Mate” хэмээн нийтэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл оруулаагүй байна. Өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан “Mate 60” гар утас нь Хятадад үйлдвэрлэсэн дэвшилтэт чиптэй байсан тул дотоодын зах зээлийнхээ өрсөлдөөнд онцгойрч чадсан билээ. Харин “Mate 70” загварын гар утаснуудыг “HarmonyOS 5.0” үйлдлийн системтэй байна хэмээн таамаглаж байгаа аж. Мөн гар утсыг албан ёсоор зарлаагүй байгаа ч хэдийнэ нэг сая ширхгийг үйлдвэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.