images

МУИС-ийн Хууль зүйн сургууль Австралид жил бүр хоёр оюутан сургана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-05


   МУИС-ийн Хууль зүйн сургууль, Австралийн Мельбурны их сургуулийн Хууль зүйн сургуультай өчигдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу жил бүр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар курсийг төгссөн хоёр оюутан Мельбурны их сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдаж хос дипломтой төгсөх юм байна. Ингэснээр дэлхийн их дээд сургуулиудын чансааны 13 дугаарт бичигддэг сургуульд монгол оюутнууд хууль зүйн боловсрол эзэмшиж нэгэн зэрэг монгол, австрали дипломтой төгсөх боломж нээгдэв. Хамтын ажиллагааны гэрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа, Мельбурны их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Чэн Жянлин нар гарын үсэг зурсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.