images

Хот, хөдөөгийн англи хэлний багш нар сургалтад хамрагдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-04


   Манай улс 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад Pearson” англи хэлний хөтөлбөрийг нэвтрүүлсэн билээ. Энэ нь сурах бичгээс гадна гар утас, таблет зэрэг электрон төхөөрөмж дээр ажиллах боломжтой, сонирхолтой хэлбэрээр бэлтгэсэн англи хэлний дасгал, даалгаврууд юм. Уг хөтөлбөрийн хичээл сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн байна. Энэ удаад сургалтад хот, хөдөөгийн 38 багшийг хамруулжээ. Тэдгээр багш нарт өчигдөр сертификатыг нь гардуулан өгсөн бөгөөд тэд бусад англи хэлний багш нартаа дэмжлэг үзүүлэх юм. Сургалтыг “Pearson” олон улсын байгууллагын сургагч багш Грант Кемптон зургаан хоногийн турш удирдан явуулсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.