Дэлхийн хамгийн том, хамгийн өндөр настай матар 110 наслаад үхэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
Дэлхийн хамгийн том матар болж Гиннесийн номонд бүртгэгдсэн "Кассиус" нэртэй матар 110 наслаад байгалийн жамаараа үхсэн тухай CNN мэдээлэв. Уг матар 5.48 метр урт, нэг тонн гаруй жинтэй далайн матар бөгөөд 1987 оноос хойш Австралийн тусгай хамгаалалттай газарт амьдарчээ. 6,17 метр урттай Филиппиний “Лоронг” хэмээх матар 2013 онд үхсэнээс хойг "Кассиус" дэлхийн хамгийн том матар гэгдэн Гиннесийн дээд амжилтыг эзэмшиж байсан аж. "Кассиус"-ыг хамгаалж байсан тусгай хамгаалалттай газрын удирдлага зэрлэг матрын насалж болох дээд хязгаарыг давсан болохыг нь онцлоод "Тэр бидний дурсамжинд үүрд үлдэх болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.