images

"Samsung Electronics" компани ажилчдаасаа хоолны талон яагаад авав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-04


   Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн Инновацийн музей ажилчдаасаа үзмэр хүлээн авах аян зохиогоод байна. Аяны хүрээнд нийт 497 материал ирсэн бөгөөд удирдах албан тушаалтнуудын тэмдэглэлийн дэвтэр хүртэл багтжээ. Нэгэн ажилтан 1990-ээд онд тус компанид ажилд орох ур чадварын шалгалтад тэнцсэн тухай цахилгаан мэдээг хадгалж байснаа хандивласан байна. Тэрбээр тухайн үед цахилгаан аваад маш ихээр догдлон баярласан ба энэ баярт мэдээг нандигнан хадгалсаар ирснээ дурссан байна. Өөр нэг ажилтан 20 жилийн өмнө ажиллаж байхдаа хэрэглэж байсан "Хагас дамжуулагчийн тайлбар толь"-оо хандивлажээ. Түүнчлэн 20 гаруй жилийн өмнөх ажилчдын хоолны талон, шинэ ажилтны сургалт дадлагын тэмдэглэл, томилолтын тайлан, байгууллагын анхны реклам сурталчилгааны материал хандивын дунд байна. Тус компанийн албаны хүн эдгээр материалуудыг музейдээ үзмэр болгон хадгалахаар төлөвлөж буйгаа яриад дгээр зүйлст агуулагдаж буй үнэ цэнтэй дурсамжаар компанийнхаа түүхийг баяжуулна” гэжээ.Samsung Electronics” корпорацийн төв байранд байдаг Инновацийн музей нь Өмнөд Солонгосын электроникийн үйлдвэрлэлийн хамгийн том музей бөгөөд тус улсын электроникийн салбарын хөгжил хийгээд компанийн инновацийн түүхийг харуулдаг байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.