“Shenzhou 18” хөлгийн багийнхан өнгөрөгч шөнө Өвөр Монголд буулаа
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
Хятадын “Tiangong” сансрын станцад зургаан сар ажилласан “Shenzhou 18” хөлгийн багийн гурван нисгэгч өнгөрсөн шөнийн 1:24 цагт Өвөр Монголын говьд байх “Dongfeng” сансрын буудалд буулаа. Тэд сансрын станцаас ням гарагийн 16:12 цагт хөдлөөд есөн цаг явж эх дэлхийд буусан нь энэ юм. Мөн багийн ахлагч Еэ Гуанфу нийт 374 өдөр сансарт ажилласан амжилтаараа Хятадын сансрын нисгэгчдээс тойрог замд хамгийн удаан ажилласан хүн болж байна. Түүний өмнө “Shenzhou 12”, “Shenzhou 17” хөлгөөр ниссэн Тан Хонбо 279 өдрийн амжилтаар тэргүүлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.