images

Энэ оны мэргэжлийн сүмогийн барилдааны бүх тасалбар зарагдаж дууслаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-04


   Фүкүокад болох энэ сарын башёг оролцуулаад 2024 оны зургаан башёгийн бүх тасалбар зарагдсаныг Японы мэргэжлийн сүмогийн холбоо өнгөрөгч бямба гарагт мэдээллээ. Энэ нь 1996 оноос хойш 28 жилийн дараа бүтэн жилийн тасалбар нэг ч үлдэлгүй зарагдсан анхны тохиолдол болж байгаа гэнэ. 1990-ээд онд ах дүү Ваканохана, Таканохана нарыг ид барилдаж байхад тасалбар бүтэн жилээрээ зарагддаг байжээ. Харин 2010-аад онд бөхчүүдийн даваа наймаалцсан асуудал дэмжигчдийн урмыг хугалсан нь үзэгчдийн тоо эрс цөөрөхөд нөлөөлсөн бол 2017-2019 онд сүмогийн ордны суудлын 80 орчим хувь нь л дүүрдэг байв. Энэ сарын башё ирэх 10-ны өдөр эхлэх бөгөөд япончууд шинэ оозэки Оносатод ихээхэн найдлага тавьж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.