Оюу толгойн уурхайд хүнд машин механизмын батерей солих технологи нэвтрүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-04
“Rio Tinto” компани Хятадын төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац (SPIC)-тай хамтран Монгол дахь Оюу толгойн зэсийн уурхайд уул уурхайн том оврын цахилгаан автомашины батерей солих технологийн туршлагаа хуваалцахаар болсныг зарлалаа. Энэ нь цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцад аваачиж дахин цэнэглэхийн оронд цэнэг нь дууссан багц батерейг нь бүрэн цэнэгтэйгээр хурдан шуурхай солих технологи юм. Энэ технологи Хятадын бүх уурхайн олборлолтод ашигладаг хүнд машин механизмд нэвтэрчээ. Харин “Rio Tinto” компани дэлхий даяарх уурхайнуудаасаа хамгийн түрүүнд Монголд энэ технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Улмаар хоёр жилийн турш хэрэгжүүлэх уг төслөөр, уул уурхайн олборлолтын үйлдвэрлэлийн бус үйл ажиллагаанд 800 кВт хүчин чадалтай 13 батерей, найман хүнд машин механизм, батерей солих робот, цэнэглэх станцтай болох ажээ. Батерей солих ийм технологи ашиглахад станцад цэнэглэхээс бага хугацаа зарцуулахаас гадна зардал бага гардаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.