Зуун буудалт даамын ДАШТ-д монгол хүүхдүүд багаараа тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-11-04
Польшийн Склярска Поремба хотноо болсон 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас таван насны ангилалд 23 тамирчин өрсөлдсөн билээ. Эдгээр тамирчдаас үндсэн төрөлд найм хүртэлх насны ангилалд Өмнөговь аймгаас оролцогч Б.Оюун-Үжин, 9-10 насны ангилалд Улаанбаатар хотын “Хөлөгт тоглоом” клубийн Г.Дэлгэрмаа, 11-13 насны ангилалд “Сонгодог байрлал” клубийн Б.Тамир, Б.Алтан-Эрдэнэ нар алт, Д.Ангараг мөнгө, Б.Алтанхүү хүрэл медалийн болзол хангаад байсан юм. Улмаар энэ сарын 1-ний өдөр түргэвчилсэн, 2-ны өдөр түргэн тоглолтууд явагдаж, нэмж медальтнууд тодорсон байна. Тухайлбал, түргэвчилсэн төрөлд Б.Оюун-Үжин, Г.Дэлгэрмаа нар дахин тэргүүлж хос алтан медалийн эзэн болсон бол Б.Алтан-Эрдэнэ алт, Б.Алтанхүү хүрэл, Д.Ангараг мөнгө, Н.Дэлгэржаргал мөнгө, Э.Энххүслэн хүрэл, С.Намуужин хүрэл медаль тус тус хүртэж монголчууд багийн дүнгээр гуравдугаар байранд оржээ. Харин түргэн бодолтын төрөлд манай даамчид таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр тэргүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.