images

Бээжинд болсон тэмцээнд Монголын багийн эстони тамирчин түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-31


   Хятадын Бээжин хотод болдог “Tour of Miyun Reservoir International Cycling Race” дугуйн уралдаанд 17 улсын мэргэжлийн дугуйн шилдэг 20 багийн тамирчин өнгөрөгч ням гарагт хурд хүчээ сорилоо. Тэмцээнд Монгол, Франц, Орос, Герман, Индонез, Хятад зэрэг улсын мэргэжлийн 120 орчим шилдэг дугуйчин, 800 орчим сонирхогч оролцсон байна. Улмаар элит ангилалд Монголын “Ferei Quick-Panda Podium Mongolia” багийн эстони тамирчин Глеб Карпенко түрүүлжээ. Түүний араас “Shanghai Cycling Team” багийн Жан Хуйбин, “Beijing Juqi Cycling Team” багийн Сун Тао нар хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм. Мөн Г.Карпенко “Sprint King” шагнал хүртсэн бол монгол дугуйчин Э.Билгүүнжаргал “King of the Mountain” шагнал хүртсэн байна. Тус тэмцээнд оролцсон мэргэжлийн дугуйчид 86.8 км замыг туулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.