С.Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-10-31
Албани улсын нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн Олимпын бус жингийн ДАШТ болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд аваргын төлөө Японы Кинжо Рисакотой өчигдөр барилдаж 2:4 онооны харьцаатай ялагдан мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү С.Цэрэнчимэд ДАШТ-ий хос мөнгөн медальтай болов. Харин эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдсан З.Болортунгалаг Чехийн Адела Ханцликовад ялагджээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө барилдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.