Туул голын усанд нарийвчилсан шинжилгээ хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-30
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдөр Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн талаар мэдээллээ. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус Туул гол руу урсаж, Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны орчин тойрныг бохирдуулсан талаар оршин суугчид холбогдох газар мэдээлсэн байна. Энэ дагуу Байгаль орчин судалгаа шинжилгээний төв, Туул голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг өчигдөр Туул голын Биокомбинат, Сонгинын ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авчээ. Улмаар зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж шинжилсэн байна. Ажлын хэсэг сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.