images

Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая доллар болгоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-30


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцааг олон талаар хөгжүүлэхээр тохирсон билээ. Тэд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, уул уурхай, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, шинэ технологи, сансрын судалгааны талбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцах үед Монголын талаас хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэх санал тавьсан байна. Харин Казахстаны тал эртний Туркестан хот, Зүчи хааны онгон, Улытау мужийн Хожа Ахмедын бунхан зэрэг аялал жуулчлалын бүсүүдэд аялал зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, Алтайн аялал жуулчлалын хамтарсан кластер болон аяллын маршрут бий болгох санал тавьжээ. Мөн монгол оюутнуудыг Казахстанд сургах квотыг нэмэхээ амласнаас гадна экологи, түүх, угсаатан зүй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээхээр болов. Улмаар К.Токаев ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх жил Казахстанд айлчлахыг урилаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.