Дэлхийн хулангийн тоо толгойн 80 хувь Монголд байна
Чихэнд чимэгтэй
2024-10-29
Монгол улсад зэрлэг хулангийн тоо толгой 90 мянга орчим байгаа нь дэлхий дээрх нийт хулангийн популяцийн 80 хувь болж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд өчигдөр мэдээллээ. Манай орны хулан говийн бүсийн 262 мянган км/кв нутагт байгаа нь түүхэн тархац нутгийнх нь ердөө 20 хувь ажээ. Хулангийн тоо толгой өсөж байгаа хэдий ч малчид малаа хамгаалах зорилгоор хөөх, мах, туурайг нь авах зорилгоор хууль бусаар агнах зэрэг бэрхшээл тулгарсаар байгаа юм. Тиймээс энэ сарын 25-нд Хулан хамгаалах өдрийг Монголд анх удаа тэмдэглэсэн бөгөөд цаашид жил бүр тэмдэглэх тухай тушаалыг С.Одонтуяа сайд гаргасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.