images

Монголын ахмад шатарчид олон улсын цолтой боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-28


   Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Ахмадын шатрын ААШТ-ийг наймдугаар сарын 9-19-ний өдрүүдэд манай улсад зохион байгуулж, Энэтхэг, Япон, Казахстан, Кувейт, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Оросын шатарчид оролцсон билээ. Энэ тэмцээнд амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан монгол шатарчид өчигдөр олон улсын цолныхоо батламжийг хүлээн авлаа. Тодруулбал, шатарчин И.Ганбаатар Дэлхийн шатрын холбооны мастер болон Олон улсын мастер, Г.Баярмаа эмэгтэй Олон улсын мастер цолыг тус тус хүртжээ. Тэд хоёул ахмадын шатрын ААШТ-д гуравдугаар байр эзэлсэн юм. Мөн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн монгол шатарчин Д.Хүрэлбаатар чансааны оноогоо 2200-д хүргэж Олон улсын мастер цолны болзол хангасан бол Азийн аваргын хүрэл медальт Н.Энхнасан чансааны оноогоо 2000-д хүргэж шууд Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер, Олон улсын мастер цолтон болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.