images

Өвөрхангай: Онцгой байдлын газарт хүүхдийн өрөө нээжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-28


   Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын эцэг, эхийн зөвлөлөөс алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан өрөөг бүрэн тохижуулж өчигдөр нээсэн байна. Ингэснээр хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад эцэг эхийнхээ ажил дээр ирэхдээ тоглох, хичээлээ хийх, болзошгүй эрсдэлээс хамгаалагдах нөхцөл бүрджээ. Мөн тус газраас хүүхдийг дархлаажуулах аяны хүрээнд "Монос групп"-тэй хамтран витамины багц бэлэглэж, Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болон музейтэй танилцуулсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.