images

С.Рэнцэн агсны тосон зургийн бүтээлүүдийг үзүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-28


   Тосон зургийн мастер, зураач С.Рэнцэн агсны бүтээлүүдээр энэ лхагва гарагт Монголын Урчуудын эвлэлд үзэсгэлэн гаргах гэж байна. Ирэх сарын 14-нийг дуустал үргэлжлэх “Амьдралын хүрд" хэмээх уг үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах ажээ. Зураач С.Рэнцэн хувьд Улаанбаатар хотноо дөрвөн удаа, Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан уран бүтээлч юм. Тэрээр 1975 онд Москва хотноо зохиогдсон Уран зургийн симпозиумд оролцон, Москва, Киев, Архангельск хотуудаар аялж, 150 гаруй судалбар зураг зурж байжээ. Түүний “Ар тайгын бэл”, “Хярааны гол”, “Дулаан хаан”, “Говь гурван сайхан”, “Алтайн хүрэн хайрхан”, “Хар алт”, “Сүүж хайрхан” зэрэг бүтээлүүд оны шилдэг бүтээлээр шалгарахаас гадна олон улсын цөөнгүй уралдааны тэргүүн байрыг хүртэж байв. Түүний тосон будгийн бүтээлүүдээс 40 нь Дүрслэх урлагийн музейд, 30 гаруй нь Монголын Урчуудын эвлэлийн уран сайхны сан хөмрөгт хадгалагдаж буй. Архангай аймгийн Булган суманд төрсөн тэрбээр 2007 онд нас эцэслэсэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.