images

З.Номинзул Дэлхийн миссийн тэмцээнийг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-28


   Мексик улсын Мехико хотноо ирэх сарын 17-ны өдөр болох 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн өрсөлдөхөөр мисс З.Номинзул өчигдөр тус улсыг зорилоо. Дэлхийд хамгийн олон үзэгчтэй, өндөр нэр хүндтэй уг тэмцээнд энэ жил дэлхийн 130 гаруй улсын гоо бүсгүй оролцож байна. “Miss Universe” тэмцээний 2023 оны Монгол дахь тэмцээний ялагч З.Номинзул өнгөрсөн жил “Miss Universe” тэмцээнд оролцох байсан боловч насанд хүрээгүйн улмаас өнжжээ. Харин энэ жил “Miss Universe Mongolia”-г зохион байгуулагчид хүсэлт тавьсны дүнд 2024 оны тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхийг нь баталгаажуулсан байна. З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн бөгөөд танилцуулгадаа "Монгол орныхоо нүүдэлчин ахуй соёлоор онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол улсаа таниулна” гэжээ. З.Номинзул "Дэлхийн мисс" тэмцээний цахимаар явагддаг "Voice for Change" төрөлд 520 саналтайгаар 34 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Харин тэргүүн байрыг 89 мянган саналаар Тайландын мисс эзэлж байгаа ажээ. Энэ төрөл нь нийгэм, байгаль орчин, хүний эрхийн ямарваа нэгэн асуудлыг хөндөн, хэрхэн өөрчлөх, сайжруулах боломжтой талаар видео танилцуулгадаа оновчтой тусгасан байдлыг харгалзан шалгаруулдаг бөгөөд нэг удаа санал өгөхөд нээлттэй юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.