Казахстаны ерөнхийлөгч Монголд айлчилна
Чихэнд чимэгтэй
2024-10-25
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд манайд айлчлахаар боллоо. Энэ нь Казахстаны төрийн тэргүүний түвшинд 2008 оноос хойш 16 жилийн дараа Монголд хийж буй айлчлал юм. Хоёр орны одоогийн ерөнхийлөгч нар хамгийн сүүлд энэ оны долоодугаар сард Казахстанд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. Үүний өмнө 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 73 дугаар чуулганы үеэр уулзжээ. Ирэх айлчлалаар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажээ. Сонирхуулахад, ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд ерөнхий сайд байхдаа Казахстанд төрийн айлчлал хийсэн удаатай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.