16 мянган малчин хоршоо байгуулах 556 тэрбумын зээл авчээ
Чихэнд чимэгтэй
2024-10-25
Засгийн газраас санаачилсан "Шинэ хоршоо" хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68500 малчин гишүүнээр элсжээ. Улмаар 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16399 малчин аваад байна. Тэгвэл "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл явцыг эрчимжүүлэх, салбар дундын уялдааг хангах зорилгоор Үндэсний хороо байгуулагдаж, өчигдөр хуралджээ. Хурлаар хоршооны гишүүн малчдын зээлийн явц, эргэн төлөлтийн мэдээлэл, тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталсан байна. Мөн зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. "Шинэ хоршоо"-ний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж улмаар дэлхийн зах зээл рүү гарах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.