images

“Хүүхдийн төлөө сан”-гийн 490.9 сая төгрөгийг зарцуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-25


   "Хүүхдийн төлөө сан"-д өнөөдрийг хүртэл нийт 19 тэрбум төгрөг төвлөрчээ. Засгийн газар анх 2021 онд “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталж, тэр цагаас автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 16.9 тэрбум, “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос 2.1 тэрбум, байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив 17.2 сая төгрөг тус санд төвлөрсөн байна. Тэгвэл үүнээс тив дэлхийн урлаг, спортын тэмцээн, наадамд амжилттай оролцсон 217 хүүхдийн шагнал урамшуулалд 490.9 сая төгрөг зарцуулсан байна. Засгийн газраас энэ сарын 23-ний өдөр тус сангийн журмыг шинэчлэн баталжээ. Ингэхдээ хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган хүрээг нь тогтоож өгчээ. Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулах хүртэлх үе шат, хугацааг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдэд олгож буй урамшууллыг Засгийн газраас олгох урамшуулалтай давхардуулахгүй байхаар болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.