images

Өмнөд Солонгос: Нэг тэрбум воны засвар хийсэн монгол соёлын төвийг өнөөдөр нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-25


   Цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Өмнөд Солонгосын Кёнги мужийн Намьянжү хот дахь "Монгол соёлын төв"-ийг өнөөдөр нээх гэж байна. Энэ төвийг анх 1998 онд Улаанбаатар хоттой байгуулсан найрсаг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2000 оны дөрөвдүгээр сард байгуулжээ. Тухайн үеэс эхлэн Монголоос жил бүр гучаад хүнийг илгээж, Монголын Үндэсний урлагийн тоглолт зохион байгуулдаг байв. Улмаар зөвхөн үзэсгэлэн өдөрлөг, арга хэмжээнд ашигладаг байгаад хаалгаа барьсан юм. Тэгвэл Намьянжү хотын захиргаа нэг тэрбум воны хөрөнгө оруулалтаар шинээр төвийн гадна болон доторх үзүүлбэрийн танхимыг засварлаж, мэргэжлийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Шинээр засварласан төвийг монголчуудын нүүдлийн амьдрал, монгол гэрээс санаа аван байгуулж "Nomadic Dream Hall" гэж нэрлэсэн юм. Хотын захиргаанаас тус байгууламжийг түрээслүүлэх журмаар менежмент, үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Намьянжү хотын албаны хүн хэлжээ. Учир нь, Монголын соёл урлагийн тоглолт зохион байгуулах замаар орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой аж. Тиймээс 2025 оны сүүлийн улирал гэхэд түүх, экологи, соёлын туршлагын танхим, рестораныг тохижуулан, 2026 оны хоёрдугаар улиралд ухаалаг аялал жуулчлалын платформ, эрүүлжүүлэх явган аяллын төвийг дуусгахаар төлөвлөжээ.   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.