Хорватад монгол кино үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-24
Хорват улсын Загреб хотноо ирэх 11 дүгээр сард “Монгол кино өдөрлөг” болох гэж байна. Энэхүү арга хэмжээний үзвэрийн хэсэгт гурван монгол киног үзүүлэх бөгөөд Монголын кино урлагийн зөвлөлөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Кино уран бүтээлд англи хэл дээр хадмал орчуулгатай, DCP хөрвүүлэг хийсэн байх шаардлага тавьж, 11 дүгээр сарын 1-нийг хүртэл цахим хаягаараа хүлээж авах юм байна. Хорват улсад анх удаагаа монгол кино гарсан нь 2019 он бөгөөд найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг”, У.Ихбаярын “Уран хас”, С.Бямбын “Алсын удирдлага”, Б.Ундрамын “Далавч” зэрэг найруулагчдын киног үзүүлж байсан юм. Монголын соёл, урлагийг олон улсад сурталчлан таниулах зорилготой энэхүү арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монгол улсаас Бүгд найрамдах Хорват улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Хорватын Соёлын төвтэй хамтран зохион байгуулах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.