Монгол бүсгүйн ахалсан герман хамтлаг Монголд ирнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-24
Жазз хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э.Шүтээн Герман улсад жазз квартет хамтлаг байгуулан уран бүтээл туурвиж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хамтлагийнхан анх удаа Монголд ирж, тоглолт хийхээр болсон байна. Тэд энэ сарын 29-ний өдрийн 11 цагаас Монгол улсын Консерваторид, оройн 21 цагаас “Fat Cat Jazz Club”-д тоглох хуваарьтай бол маргааш буюу 30-ний өдөр нь "Гётё" сургуулийн 15 жилийн ойн баярт урилгаар оролцон Улсын Филармонийн тайзнаа тоглох аж. Э.Шүтээний ахалсан тус хамтлаг энэ оны дөрөвдүгээр сард Германы жазз хөгжмийн наадмаас “Оны шилдэг хамтлаг” шагнал хүртсэн бөгөөд 2021 онд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард найман бүтээлтэй “Rising sun” нэртэй анхны цомгоо гаргаж, тэр үеэс Европын хотуудаар аялан тоглолт хийжээ. Э.Шүтээн нь Монгол улсын консерваторид төгөлдөр хуурч, СУИС-д сонгодог хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан, Германы Мюнхен дэхь Хөгжим, театрын урлагийн их сургуульд төгөлдөр хуурч болон хөгжмийн зохиолч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Сонирхуулахад, түүний аав Эрдэнэбаатар нь Улсын драмын эрдмийн театрт дуурийн найруулагчаар ажилладаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.