images

Онцгой байдлын алба хаагчдад франц хэл заана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-24


   Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Францийн Гадаад хэргийн яамны батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга Режис Колкомбе нар өчигдөр уулзлаа. Тэд хоёр улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад хэрэгжиж байгаа төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Мөн алба хаагчдыг богино, урт хугацаанд сургах, дадлагажуулах, нарийн мэргэжлээр мэргэшүүлэхээс гадна франц хэл сургахаар тохиролцов. Алба хаагчдыг гадаад хэл сургах тал дээр идэвхтэй яриа хэлэлцээр хийгдэж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 17-ний өдөр Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Филиппин улсын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчтэй уулзаж, онцгой байдлын алба хаагчдыг тус улсад англи хэлний сургалтад хамруулахаар тохиролцсон. Ингэхдээ эхний ээлжинд 100 албан хаагчийг англи хэлний урт болон богино хугацааны сургалтад хамруулахаар болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.