Дэлхийн 70 гаруй орны бизнес эрхлэгч Шанхайд цуглана
Чихэнд чимэгтэй
2024-10-23
Дэлхийн 70 гаруй орны бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд БНХАУ-ын Шанхай хотноо ирэх сарын 5-10-нд цуглах гэж байна. Тодруулбал, зургаан дахь жилдээ дараалан амжилттай зохион байгуулагдаж буй “Хятадын олон улсын импортын VII экспо” энэ өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь жил бүр хүрээгээ тэлж, өнгөрсөн онд гэхэд 150 орны 3400 гаруй аж ахуйн нэгж оролцож, нийт 410 мянган хүн үзэж сонирхсон байна. Тэгвэл экспод Монголоос оролцох сонирхолтой ААН, компаниудыг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим энэ сарын 25-ныг хүртэл бүртгээд нэгдсэн байдлаар зохион байгуулж оролцуулах ажээ. Мөн экспогийн үеэр Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээн боомтын эдийн засаг, хамтын ажиллагааны бүс” хөрөнгө оруулалтын хуралдаан болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.