Хашаа, хайс, хаалт зөвшөөрөлгүй баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-23
Нийслэлээс зохион байгуулж буй “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж буй уг ажил одоогоор 92 хувьтай байгаа бол энэ 10 дугаар сард багтаан үлдсэн хашаа, хайсыг буулган, төлөвлөсөн бүх газрыг чөлөөлж дуусгах юм. Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заасан бөгөөд цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, орон сууцны хотхон, хорооллын хаалт баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.