images

Хөгжлийн бэрхшээлтэй 151 иргэнийг байнгын ажлын байртай болгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-22


   Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын ажлын байраар хангагдах нөхцөл бололцоо хомс байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас Японы ЖАЙКА байгууллагатай хамтран ажлын байранд дадлагажуулах 207 хүн бэлтгэжээ. Ингэхдээ 2021 оны хоёрдугаар сараас энэ оны зургадугаар сар хүртэл сургалт явуулан дээрх тооны хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслуулахаар бэлтгэсэн байна. Тэдгээр хүмүүс нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй 223 иргэнд үйлчилгээ үзүүлж, 151-ийг нь байнгын ажлын байртай болгожээ. Цаашлаад 37 хүнийг ААН, байгууллагуудад нөлөөлөх хүний нөөцөөр бэлтгэж, 20 удаа семинар зохион байгуулан 469 байгууллагын 743 хүнийг хамруулжээ. Мөн дадлагажуулагчдийг бэлтгэх 16 үндэсний сургагч багштай болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.