Монголоос Италийн Ром, Милан руу шууд ниснэ
Чихэнд чимэгтэй
2024-10-22
Монгол улс Итали улстай агаарын тээврийн хэлэлцээр хийлээ. Дэлхийн 83 улсын 700 гаруй агаарын тээврийн компанийн төлөөлөгчид энэ сарын 21-25-ны өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо “ICAN 2024” арга хэмжээнд оролцож байгаа юм. Энэ үеэр Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Италийн төлөөлөлтэй уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрхзүйн бололцоо үүсэх бөгөөд Ромын "Мальпенза", Миланы "Бергамо" нисэх онгоцны буудал, Венецийн хоёр цэгт Монголоос нислэг хүлээн авахаар тохирчээ.
Зураг дээр. Ромын "Мальпенза" нисэх онгоцны буудал.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.