Маргааш олон улсын цоохор ирвэсийн өдөр болно
Чихэнд чимэгтэй
2024-10-22
Жил бүрийн аравдугаар сарын 23-нд олон улсын цоохор ирвэсийн өдөр тохиодог билээ. Дэлхийн 12 оронд байдаг нэн ховор энэ амьтны тоогоор Монгол улс Хятадын дараа хоёрдугаарт ордог буюу нас гүйцсэн мянга орчим ирвэстэй ажээ. Цоохор ирвэс тархсан нутаг нь Алтай, Саян, Хангайн нурууны бүсэд нийт 328900 м/кв талбай эзэлж байна. Ирвэс идэш тэжээлийн хэлхээний дээд оргилд байж туурайтан амьтны тоо толгой хэт ихсэхээс сэргийлж экологийн тэнцвэрийг хадгалдаг. Тиймээс Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд Олон улсын ирвэсийн өдрийг угтсан арга хэмжээ зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр Монгол орны цоохор ирвэсний гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, танин мэдэхүйн мэдээлэл иргэдэд өгсөн юм. Уг мэдээллээр бол ирвэсийн идэш тэжээлийн 40 хувь нь янгир, 15 хувь нь ургамал, долоон хувь нь шороо байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.