images

Байгууллагуудын стандарт хангаагүй хаягийг шинэчилж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-22


   Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 18600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгийн 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн үр дүн судалгаагаар гарчээ. Тиймээс уг зөрчлийг арилгуулахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлт хийж байгаа талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа мэдээлэв. 2022 оноос мөрдөж буй гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавих стандарт шаардлагад зааснаар байгууллагын хаяг, тохижилт нь хотын гудамж, барилга байгууламжийн өнгө төрхтэй уялдсан, монгол хэлээр бичсэн, хэрэв англиар бичсэн бол доор нь монголоор бичсэн, жигд хэмжээтэй, зохиогчийн эрхийн зөрчилгүй, барилгын хэмжээ нь фасадны 20 хувиас хэтрэхгүй, хаяг нь гадна, дотроо гэрэлтүүлэгтэй, тогтмол засвар хийж торддог байх ёстой аж. Тэгвэл нийт зөрчлийн ихэнх нь гадаад хэл дээр, хэмжээ хэтрүүлсэн гэх шалтгаантай ажээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.