Зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гараад ойжуулагч болохоор шийджээ
Чихэнд чимэгтэй
2024-10-21
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ахлагч, сургагч багш Б.Цацрал тэтгэвэрт гарахынхаа өмнө ойн мэргэжилтэн болохоор суралцаж байна. Өдгөө 22 дахь жилдээ Зэвсэгт хүчинд алба хааж буй тэрбээр 2024 ондоо багтан цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ. Улмаар анги нэгтгэлийн удирдлагуудаас нь түүнд нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмших гурван сарын цалинтай чөлөө олгосон байна. Харин энэ хугацаанд Б.Цацрал ойжуулагч, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалтад сууж, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг тариалангийн бүсүүдэд дадлага хийсэн бөгөөд ирэх 11 дүгээр сарын 1-нд төгсөх ажээ. Б.Цацрал нь 1996 онд Зэвсэгт хүчинд энгийн ажилтнаар нэгдэж, 2002 оноос ахлагчийн албанд элссэн бөгөөд цэрэгжлийн спортын мастер цолтой, цана, гар бөмбөг, сагс, марш зэрэг төрлөөр тэмцээн уралдаануудад амжилттай оролцож иржээ. Мөн Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2019 онд үүрэг гүйцэтгэж 2022 онд сургагч ахлагч цол хүртсэн байна. Энэ талаар тэрбээр “Тариачин, ногоочин болоод ойжуулагчаар ажиллах нь миний хообий. Нэгтгэлд алба хааж байхдаа ч хамт олноороо хэрэгцээний хүнсний ногоогоо тариад авчихдаг байсан” хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.