images

Сурагчид ирэх долоо хоногт музей, үйлдвэр, малчны хотонд зочилно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-21


   2024-2025 оны хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоног энэ сарын 28-ны өдрөөс эхлэх гэж байна. Ерөнхий боловсролын сурагчдын бие даан суралцах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногтой байхаар зохиуцуулсан билээ. Тэгвэл сургуулиуд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор энэ долоо хоногийг бүтээлч байдлаар өнгөрүүлэхэд нээлттэй ажээ. Ингэхдээ төсөлт ажил, соёл урлаг, спортын арга хэмжээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр танхим, номын сан, музей, үйлдвэрийн газар, малчны хотонд хаана ч зохион байгуулах боломжтой юм. Мөн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүдний үзлэг, эрт илрүүлэгт хамруулах юм байна. Одоогоор Монголын хүүхэлдэйн театр сурагчдын бие даалтын долоо хоногт зориулсан тоглолтын хуваариа танилцуулаад байгаа юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.